Компани,  Шинэ,  Онцлох

ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК - GS25 нь "МОНГОЛ УЛСЫН ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ"-ээр ДАХИН ТОДОРЛОО


Сүүлийн 5 жилд нийт 119.7 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2024 онд 29.7 тэрбум төгрөгийн татварыг тус бүр улсын төсөвт оруулсан байна. Энэ жил ажилчдын тоогоороо 5-д шалгарсан бол нийт эрэмбээ өмнөх оноосоо таваар урагшлуулж ТОП #13-т орсноор өөрсдийн шинэ амжилтыг тогтоолоо.

Энэ бол бид нартай хамтран ажилладаг бүхий л бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагууд, үнэ цэнтэй ажилчид болон биднийг сонгон үйлчлүүлдэг та бидний хамтын амжилт билээ. Бид цаашид үйлчилгээний салбарын стандартыг шинэ түвшинд авчран, цаг ямагт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгон, нийгэмдээ эерэг нөлөөлж, монголын зах зээлд бодит хувь нэмрийг оруулсан хэвээр байх болно.

ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК







Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ ажлын байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.