Fair, Fresh, Friendly, Fun

Lifestyle Platform

Бидний тухай

2020 оны 9 сарын 8-ны өдөр Шунхлай групп, АПУ ХК-ууд БНСУ-ын GS Retail компанитай хамтран Дижитал Концепт ХХК-ийн үндэс суурийг тавьж, монголд дахь GS25 брэндийн мастер франчайз эрхийг олгох гэрээнд талууд үзэглэв. 2021 оны 5 сарын 18-ны өдөр “Премиум” зэрэглэлийн гурван салбарыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод албан ёсоор нээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Өдгөө 280 салбарыг 3000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Алсын хараа

Бид хэрэглэгчдийн хувьсаж буй амьдралын хэмнэлийг хялбар, шинэлэг байлгахад хөтлөнө.

Дүр төрх

Бид хэрэглэгчдийн хувьсаж буй амьдралын хэмнэлийг хялбар, шинэлэг байлгахад хөтлөнө.

DC Way

Бид DC-ийн нэгдсэн зорилгодоо төвлөрнө. Чухал ажлыг эрэмбэлэн тодорхойлж, хэрэгжүүлдэг.

Бид үнэ цэнтэй үр дүнд төвлөрч, зэмлэл болон шийтгэлийг эрэлхийлдэггүй.

Бид ажлыг ил тод байлгаж, хариуцлагыг нэмэгдүүлдэг. 

Бид хувийн санал бодол, таамаглалаас илүүтэйгээр мэдээлэл, баримтанд тулгуурладаг. 

Бид бие биенээ хүндэлж, сонсох болон ойлгохыг эрэлхийлж суралцдаг. 

Бид сониуч шинийг эрэлхийлэгч зан чанар, бүтээлч сорилтоор урагшилдаг. 

Бид үр ашиггүй хэлэлцүүлгийг "Time Out" карт ашиглан зогсоодог. Шаардлагатай үед санал өгөн шийдвэрлэдэг.

Бид бие биенээ амжилт, саад бэрхшээлээс суралцахад хамтран дэмждэг. 

Бидний

 үйлчилгээ

Миний хөргөгч

Миний хөргөгчөнд хадгалуулсан урамшууллын бүтээгдэхүүн бүр дуусах хугацаатай тул хугацаанаас нь өмнө ашиглаарай

Суух үйлчилгээ

"Сууж үйлчлүүлэх хэсэг" -тэй GS25 салбар дэлгүүрүүдэд халдвар хамгааллын дэглэмээ барин сууж үйлчлүүлэх боломжтой.

Үнэгүй интернет

GS25 ая тухтай дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ үнэгүй WIFI ашиглах боломжтой.

Төлбөрийн сонголт

GS25 салбар дэлгүүрүүдийн "Сууж үйлчлүүлэх хэсэг"-т утсаа цэнэглэх боломжтой.

Таны тав тух

Олон нийтийн бие засах өрөө

Халуун уух зүйлс

• Кофе • Аарц • Шоколад гэх мэт

Өдөр тутамын шинэ хүнс

Хоол

Өдөр тутмын шинэхэн багц болон ширхгийн хоолны сонголтууд.

Уух зүйлс

Халуун эсвэл хүйтэн өдөр уух боломжтой олон төрлийн сонголтууд.

GS25mn Апп

Апп-аараа онцгой урамшуулалд оролцох, хямдралтай бүтээгдэхүүн DC Shop-оос худалдан авахаас гадна "Миний хөргөгч"-дөө урамшууллын бүтээгдэхүүнээ хадгалах, дотнын хүндээ сэтгэлийн үгсээ шингээн бүтээгдэхүүн бэлэглэх боломжтой.

Бидний Үйлчилгээний ДНК

Хэрэглэгч төвтэй

Бид хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулахын тулд аливаа шийдвэр гаргалт бүрдээ хэрэглэгч таны оронд өөрсдийгөө тавьж, шийдвэрээ гаргадаг.

Өөриймсөг хандлага

Бид хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ, гаргасан үр дүндээ эзэн болж чаддаг.

Шинэчлэлт, хялбаршуулалт

Бид үйлчилгээндээ инновац авчран шинэлэг шийдлүүдийг тогтмол санал болгодог.

Бодит дүгнэлт

Бид хамтын зорилгодоо хүрэхийн тулд бодит баримтад үндэслэн үнэн зөв дүгнэдэг.

Жишиг байгууллага

Бид өөрсдөдөө өндөр шалгуур тавьж үнэ цэнд суурилсан үйлчилгээ үзүүлдэг.

Том зураг

Бид өргөн хүрээнд сэтгэж урт хугацааны тогтвортой өсөлтийг зорьдог.

Уян хатан, шаламгай байдал

Бид аливаа шийдвэрийг нөхцөл байдалд тохируулан хурдтай гаргаж үр ашигтайгаар гүйцэтгэдэг.

Оновчтой зарцуулалт

Бид зөвхөн үнэ цэнэ бүтээхэд зориулан нөөцийг оновчтой хуваарилдаг.

Итгэлцэл бий болгоно

Бид хэрэглэгч, хамтрагч нараа хүндэлж, үнэнчээр ажиллаж тэдний итгэлийг олдог.

Асуудлын гүн рүү

Бид асуудлын үндсэн шалтгааныг олж, залруулахын тулд ажил эхлэхээс дуусах хүртэл деталь бүрд анхаардаг.

Эрүүл мэтгэлцээн

Ажил хэрэгч шүүмжлэлийг нээлттэй хэлж, хүлээн авч, үүссэн асуудлыг хамтран шийдвэрлэдэг.

Гүйцэтгэл

Бид төлөвлөгөөгөө заавал биелүүлдэг

Хүнсний аюулгүй байдал

Хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс үргэлж чанарын шаардлагад нийцсэн шинэхэн бүтээгдэхүүн санал болгодог.

Мэдээ, мэдээлэл

Компанийн бренд гарын авлага

Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ ажлын байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.